Ажлын байрны зорилго:
Хэвлэлийн бүх төрлийн материалын эх файлыг гаргаж өгсөн загварыг стандартын дагуу бэлтгэж, өнгө, хэмжээ, хэрчилт, нугалаас, хэрчилт зааг зэрэгт алдаа гаргахгүйгээр хэвлэлтэд бэлэн болгох. Хэвлэл үйлдвэрлэлийн шатанд алдаа доголдолгүй бэлтгэх.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Сав баглаа боодол, шошго, зурагт хуудас, баннер, каталог, хэвлэмэл материалын эхийг хэвлэлийн стандартад нийцүүлэн бэлтгэх
• Хэвлэлд ирсэн дизайны файлуудад шалгах (font embed, bleed, overprint, resolution, color space г.м)
• Cut, crease, folding line, die-line зэрэг техникийн тэмдэглэгээг зөв байршуулж, үйлдвэрлэлтэй уялдуулах
• Дотоод стандарт, файлын нэршил, бүтэц баримталж, эхүүдийг эмх цэгцтэй хадгалах
Тавигдах шаардлага
Мэргэжлийн ур чадвар:
• Хэвлэлийн эх бэлтгэх чадвартай, хайрцаг сав хэвлэлд явуулах эх дээр ажиллах чадвартай байх
• Adobe: Illustrator, InDesign, Photoshop программууд дээр ажиллах чадвартай байх
• Хэвлэлийн төрөл (offset, digital, UV, packaging) болон хэвлэлийн дараах боловсруулалт (ламинац, лак, товойлгох гэх мэт)-ын талаар суурь мэдлэгтэй байх
Хувь хүний чанар, хандлага:
• Багийн ажиллагаа сайтай, сайжруулах шийдэл санал болгох чадвартай
• Нарийн зүйлд анхаарах чадвартай
• Хугацаа баримталдаг, нэг ажил дээр төвлөрөх анхаарах чадвар сайн
• Шинэ технологи, стандарт, workflow сурах дасан зохицох чадвар сайн
Давуу тал болно:
• Хэвлэлийн эх бэлтгэл эсвэл холбогдох мэргэжлээр төгссөн, эсвэл ажиллаж байсан
• График дизайны талаар ойлголтой сонирхдог эсвэл эзэмшсэн.
• Сав баглаа боодлын үйлдвэр, хэвлэлийн компанид ажиллаж байсан туршлагатай.
• Pantone каталог, color proof-оор өнгө тааруулах чадвартай бол сайн, Color management ойлголтой.
• AI ашиглах чадвартай ойлголттoй.